131dg Wiki
Advertisement
Г.Зол-Эрдэнэ
SlijvH018984-02.jpg
Г.Зол-Эрдэнэ /"Сурагчийн нэг өдөр" өдөрлөгийн үеэр. 2008 он/

Овог нэр

Гандорж Зол-Эрдэнэ

Төрсөн

1990/08/12

Мэргэжил

Менежмент

Сургууль

МУИС, ЭЗС

Блог

http://zol-erdene.blogspot.com

Г.Зол-Эрдэнэ бол 1990 оны 8-р сарын 12-нд төрсөн 131dg-ийн гишүүн. Хамт олон дундаа Зоогий нэрээрээ алдаршсан, 131dg-ийн хөлбөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөгийн шигшээ багийн гишүүн. Мазаалай хөлбөмбөгийн клуб болон МУИС-ийн хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин. ДУУЛИАН 2020 хөлбөмбөгийн тэмцээний мөнгөн медальт 1-р сургуулийн багийн тоглогч. 131dg-ийн түүхэнд төрсөн хамгийн шилдэг спортсменүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог.

Одоо МУИС-ийн ЭЗС-д Менежментийн ангид суралцаж байгаа. МУИС-ийн Клубүүдийн зөвлөлийн гишүүн, "Хөлбөмбөг" сонины сэтгүүлч.

Бага нас ба 16-р сургууль[]

Г.Зол-Эрдэнэ "Зоогий" 1990 оны 8-р сарын 12-нд Улаанбаатар хотноо Гандорж, Март нарын гэр бүлд анхны хүү, 2 дахь хүүхэд нь болон мэндэлжээ. 1998 онд Нийслэлийн 16-р сургуульд элсэн суралцсан бөгөөд 1-р ангиасаа ангийнхаа төдийгүй сургуулийнхаа лидер сурагчдын нэг болж, математик болон бусад хичээлийн уралдаан, олимпиадуудад амжилттай оролцсоор 2002 онд 1-р сургуулийн МГС-тай ангид элсэх шалгалтанд 2-р байр эзлэн Н.Энхбаатар багштай 5д ангид элсэн суралцах болжээ.

131dg-д /2002-2008/[]

131dg-д тэрээр өөрийн мэдлэг, чадвар, сурлагаараа төдийгүй бусдыг татах авьяас, эелдэг даруу зан, шударга чанараараа ангийнхныхаа хайр хүндэтгэлийг хүлээсэн хүндтэй гишүүн нь болж чадсан билээ. 131dg-ийн түүхэн дэх хамгийн "төгс" бөгөөд амжилттай тамирчин тэрээр 131dg-ийн хөлбөмбөгийн шигшээ багт байгуулагдсан цагаас нь эхлэн тоглож, тэр хугацаандаа сургуулийн аварга болон спартакиадад 7 удаа түрүүлж байв. 131dg-ийн сагсан бөмбөгийн багийг удирдан сургуулийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцон, Багш нарын багийг хожсон домогт багт багтан тоглож, оноогоор тэргүүлж байлаа. 131dg-ийн гар бөмбөгийн шигшээ багийн хамтаар 2007 онд гар бөмбөгийн САШТ-д амжилттай оролцон хрэл медаль хүртсэн юм. Sports Passion нэвтрүүлгийн дархан аварга P.I.M.P.O багийн гишүүн.

Улмаар 1-р сургуулиа төлөөлөн хөлбөмбөгийн тэмцээнүүдэд амжилттай оролцон, оргил амжилтаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогддог ДУУЛИАН 2020 тэмцээний 2007-2008 оны улирлын тэмцээнд үзүүлэн 1-р сургуулийн багийн хамтаар мөнгөн медаль хүртсэн билээ. Тэрээр тус багийн гол тоглогчдын нэг байлаа. 2006 онд "Хүмүүн Бичиг" сониноос явуулдаг "Монгол бичгийн уран бичлэг"-ийн улсын уралдаанд амжилттай оролцон хүрэл медаль хүртэж, тухайн үеийн ерөнхий сайд, одоогийн ер

Г.Зол-Эрдэнэ /Сургуулийн Спартакиадын үеэр 2007 он/

өнхийлөгч Ц.Элбэгдоржоос шагналаа гардан авч, тэр жилийнхээ сургуулийн хүндэт самбарт зургаа залж байв.

МУИС-д /2008-/[]

Тэрээр 11-р ангиа амжилттай төгсөн МУИС-ийн ЭЗС-д элсэн орж Менежментийн ангийг сонгон суралцаж байна. Сонгон суралцах хугацаандаа спорт төдийгүй сурлаг

Г.Зол-Эрдэнэ М.Өлзийхутаг болон Д.Батцэнгэл нарын хамтаар УАШТ-ий дараа.

ын томоохон амжилт олныг үзүүллээ. Зөвхөн хөлбөмбөгөөр FC 131dg-ийн хамтаар 2009 онд NUM CUP тэмцээнд хүрэл медаль хүртэн, 2009 оны 11-р сард МУИС-ийн аварга болсон юм. Тус багийн ахлагчаар Зоогий тоглож байв. Сагсан бөмбөгөөр тэрээр ердөө 1-р курстээ л МУИС-ийн ЭЗС-ийн аварга болж, 1 болон 2-р курсын аваргаар Менежмент болон Маркетингийн ангиудын бүрэлдэхүүнд тус тус шалгарсан юм. Мөн тэрээр 2009 оны 6-р сард Б.Батзаяагийн "Миний мэдэх хөлбөмбөг" номны орчуулгын багт ажилласан, орчуулагч. "Хөлбөмбөг" сонины сурвалжлагч. Мазаалай клубын хамтаар Залуучуудын УАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. 131dg-ийн хамтаар 2008 онд АСУУЛТ КАП хөлбөмбөгийн тэмцээнд түрүүлсэн


МУИС-ийн хөлбөмбөгийн шигшээ багт дуудагдан, ДУУЛИАН 2020 тэмцээн болон Бүх Оюутны Наадмуудад оролцсон. 2009-2010 оны хичээлийн жилийн Менежментийн тэнхимийн Эрдэм Шинжилгээний хуралд 131dg-ийн өөр нэг гишүүн А.Ундралын хамтаар оролцон 5-р байр эзэлсэн. Мөн 2009 оны 11-р сард 131dg-ийн хэд хэдэн гишүүдийн хамтаар ЭЗС дээр NEST клубыг үндэслэн, байгуулж, МУИС-ийн Клубүүдийн зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Та мэдэх үү?[]

  • Г.Зол-Эрдэнийг заримдаа "хамар" болон "Жет Ли" хэмээн дууддаг.
  • Тэрээр бага ангидаа буюу 16-р сургуульд 131dg-ийн гишүүн О.Энх-Оргилтой нэг ангид суралцаж байсан.
  • Түүний үзэх дуртай кино нь Wicker Park.
  • Түүний хамгийн сонсох дуртай дуучин нь Justin Timberlake. Түүний хамгийн дуртай дуу нь Losing My Way.
  • http://zol-erdene.blogspot.com блогийг хөтөлдөг.
  • МУИС-ийн хөлбөмбөгийн шигшээ багийн дараагийн ахлагч болох хамгийн магадлалтай хөлбөмбөгчин.
  • Хөлбөмбөг үзэх, тоглох, хөгжим сонсох дуртай.
  • АС Милан болон Лос Анжелес Лэйкерс багуудыг дэмждэг
  • Какагийн фен. Хөлбөмбөгт Какагийн 22 дугаарыг, сагсан бөмбөгт К.Брайнтын 24 дугаарыг сонгон тоглодог.
Advertisement