131dg Wiki
Advertisement
Д.Батцэнгэл
Tsengel.JPG
Д.Батцэнгэл УАШТ-ийн алтан медалийн хамт.

Овог нэр

Даваасүрэн Батцэнгэл

Төрсөн

1990.01.04

Мэргэжил

Санхүүгийн менежмент

Сургууль

СЭЗДС

Блог

http://tsengel.131dg.com

Д.Батцэнгэл бол 1990 оны 1-р сарын 4-нд төрсөн 131dg-ийн гишүүн. Зөвхөн 131dg-д төдийгүй нийт 1-р сургуулийн хэмжээнд хөлбөмбөгийн спортыг дэлгэрүүлэхэд хамгийн их хувь нэмрийг оруулсан, 131dg болон 1-р сургуулийн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч. Мазаалай хөлбөмбөгийн клуб болон СЭЗДС-ийн хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин. 131dg-ийн сагсан бөмбөг, гар бөмбөгийн шигшээгийн гишүүн. ДУУЛИАН 2020 хөлбөмбөгийн тэмцээний мөнгөн медальт 1-р сургуулийн багийн ахлагч, тус тэмцээний "ШИЛДГИЙН ШИЛДЭГ" тоглогч. 131dg-ийн түүхэнд төрсөн хамгийн шилдэг "тамирчдын" нэгд маргаангүйгээр тооцогддог. БТСУХ-ны шилдэг сурагч-тамирчин., Монгол улсын АВАРГА.

Одоо СЭЗДС-д санхүүгийн менежментийн мэргэжлээр суралцаж байгаа. "Хөлбөмбөг" сонины сэтгүүлч.131dg-ийн "АРВАНЫ ШИЛДЭГ ХҮН".

Бага нас /52-р сургууль/[]

Д.Батцэнгэл 1990 оны 1-р сарын 4-нд Даваасүрэн болон Хишигжаргал нарын гэр бүлд айлын отгон хүү болон мэндэлжээ. Эрдэм номын мөрөө 1998 онд 52-р сургуульд элсэн ороод эхлүүлсэн түүний ирээдүйд ихийг дуулгах хүүхэд болох нь эртнээс тодорч, Хан-Уул дүүргийн математикийн олимпиадад удаа дараа түрүүлж, медальт байрт шалгарч байснаас харагдана, Тухайн үедээ ч анх хөлбөмбөгтэй нөхөрлөж Мазаалай клубт элсэн орж байжээ. Улмаар 2002 онд МГС-тай ангид элсэн орж суралцаж эхэлсэн түүхтэй.

131dg-д /2002-2008/[]

Цэнгэл маань хэлэх гэсэн үгээ шуудхан л хэлчихдэг, шударга, хөгжилтэй залуу гэж нөхөд нь дүгнэдэг. Жинхэнэ багийн ахлагч. Тэрбээр хөлбөмбөгийн спортоор шаргуу хичээллэсний үр

Д.Батцэнгэл Асуулт КАП-ын үеэр.

дүнд Мазаалай клубын хамтаар дүүрэг, хот, улсын аварга шалгаруулах тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэн, Хүүхдийн лигт оролцож байсан багийнхаа шилдгүүдийн нэг.

Харин 131dg-ийн хамтаар хөлбөмбөгөөр сургуулийн аваргаар 7 удаа тодорч, сагсан бөмбөг, хөлбөмбөг, волейболын спортоор ангийн шигшээ багийн юугаар ч орлуулашгүй тамирчин. Гар бөмбөгийн сургуулийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн Sport Passion нэвтрүүлэгт P.I.M.P.O багийн ахлагчаар оролцон дархан аварга болж байсан. Математикийн хичээлээр олон олимпиадаас медаль хүртэн, улсын аваргад оролцож байсан, хичээл сурлагаар тэргүүлэгчдийн нэг байлаа.

Хөлбөмбөгийн спортыг 1-р сургуульд дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан, үе үеийн хөлбөмбөгчдөд өөрийн тоглолтоороо үлгэр дууриал болж чадсан шилдэг хөлбөмбөгчин гэдгийг дурьдахгүй байхын аргагүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогддог ДУУЛИАН 2020 тэмцээний 2007-2008 оны улирлын тэмцээнд 1-р сургуулийн багийг ахлан оролцож, мөнгөн медаль хүртсэн бөгөөд тус тэмцээний "ШИЛДГИЙН ШИЛДЭГ" тоглогчоор тэрээр шалгарсан юм.

2007 онд БТСУХ-ны шилдэг сурагч-тамирчны шагнал, 2008 онд "Алтан түлхүүр" шагналын эзэн болсон.

СЭЗДС-д /2008-/[]

11-р ангиа 2008 онд амжилттай төгссөн тэрээр тухайн жилээ СЭЗДС-д элсэн орсон юм. Орсон цагаасаа зөвхөн сурлага төдийгүй спорт, урлагаараа сургуульдаа нэртэй оюутан болсон нь үзүүлсэн амжилтаас нь харагдана. Урлагийн үзлэгээс түүний оролцсон номер "шилдэг жүжиг"-ийн шагнал авсан бол сагсан бөмбөг, хөлбөмбөгөөр сургуулийн аварга болон давхар цохилт хийжээ. СЭЗДС-ийн хөлбөмбөгийн шигшээ багийн хамтаар ДУУЛИАН 2020 болон Бүх Оюутны наадамд амжилттай оролцсон, багийнхаа лидер тоглогчдын нэг.

Мазаалай клубын хамтаар заалны хөлбөмбөгийн Залуучуудын Улсын АШТ-д түрүүлэн, том талбайн тэмцээнд 131dg-ийн гишүүн Г.Зол-Эрдэнийн хамтаар оролцон мөнгөн медаль хүртлээ. Боргио Кап тэмцээний 4-р байрт шалгарч, нийслэл, улсын чанартай олон тэмцээнээс медалиуд хүртсэн юм. 131dg-ийн хамтаар 2008 онд АСУУЛТ КАП хөлбөмбөгийн тэмцээнд түрүүлсэн.

2008 оны 8 сард Бээжинд болсон Зуны олимпийн наадмыг 131dg-ийн гишүүн А.Ундралын хамтаар UBS TV-ээр тайлбарлан хүргэсэн, улмаар 12-р сард Клубүүдийн ДАШТ-ийг мөн тус тв-ээр тайлбарласан, шилдэг тайлбарлагчдын нэг. 2009 оны 6-р сард Б.Батзаяагийн "Миний мэдэх хөлбөмбөг"номны орчуулгын багт ажилласан, "Хөлбөмбөг" сонины сэтгүүлч.

2009 оны 12-р сарын 29-нд 131dg-ийн "АРВАНЫ ШИЛДЭГ ХҮН"-ээр тодорсон.

Д.Батцэнгэл 19 насны төрсөн өдрийн үеэр.

Та мэдэх үү?[]

  • Д.Батцэнгэлийн хоч нь "ЗАРАА"
  • Батцэнгэлийн өмсгөлийн дугаар 8.
  • Түүний бага ангидаа сурж байсан 52-р сургуулийн ангид нь түүнийг явсны дараа жил хожмын 131dg-ийн гишүүн Л.Сүхбат элсэн орсон байдаг.
  • Хөлбөмбөг тоглох, үзэх, мэдээ нийтлэл унших дуртай.
  • Арсенал болон Францын шигшээ багийн дэмждэг.
  • Мазаалай клубын хамтаар энэ жилийн насанд хүрэгчдийн лигт оролцох өндөр боломжтойд тооцогдож байгаа.
  • Батцэнгэл 2009-2010 оны хичээлийн жилийн эхний семистрд нэгээс бусад бүх хичээл дээрээ 4.0 дүнтэй суралцан төгс амжилтыг үзүүлсэн.
  • Ангийн блогт 70 орчим нийтлэл оруулсан үзүүлэлтээрээ хамгийн их нийтлэл бичсэн гишүүнд /админуудыг эс тооцвол/ тооцогддог
  • Түүний хэлсэн “Би төрүүлж өсгөсөн эцэг эхийнхээ, би хүн болгосон багшийнхаа, би төрж өссөн нутгийнхаа төлөө сурдаг, тэднийхээ төлөө зүтгэдэг, хичээдэг, ганцхан өөрийнхөө� төлөө биш” үг нь ОНЫ ШИЛДЭГ ҮГ-ээр шалгарч байлаа.
  • Тэрээр 131dg-ийн хамгийн ууган гишүүн. /О.Энх-Оргилын хамтаар уг цолыг эзэмшдэг/
Advertisement