131dg Wiki
Advertisement
Д.Яруу
Yaruu5.JPG

Овог Нэр

Даваажав Яруу

Төрсөн

1991.09.22

Мэргэжил

Санхүүгийн Менежмент

Сургууль

ШУТИС, КТМС

Блог

http://yaruu.131dg.com

Д.Яруу бол 1991 оны 9-р сарын 22-нд төрсөн 131dg-ийн гишүүн. Хамт олон дундаа өөрийн нөхөрсөг болон хөгжилтэй зангаараа алдаршсан тэрээр 131dg-2 хөлбөмбөгийн багийг үүсгэн байгуулагч, багийн ахлагч. ДУУЛИАН 2020 тэмцээний мөнгөн медальт 1-р сургуулийн багийн тамирчин. Мазаалай клубт хичээллэдэг байсан.

Одоогоор ШУТИС-ийн КТМС-д Санхүүгийн менежментийн чиглэлээр суралцаж байгаа.

Бага нас /6-р сургууль/[]

Тэрээр 1991 оны 9-р сарын 22-нд Даваажавын гэр бүлд түүний ууган хүү болон мэндэлжээ. Цэцэрлэгт сурч байхдаа шаггүй бүжигчин явсан агаад түүний цэцэрлэг 1999 онд Нийслэлийн 6-р сургуультай харилцаа тогтоон, ахлах бүлгийн нэг ангийг сонгон шууд 6-р сургуулийн 2-р ангид элсүүлсэн бөгөөд тэр дагуу Яруу анги өгсөн 6-р сургуульд элссэн байна. Улмаар тус сургуулийн тэргүүний сурагчдын нэг байсаар 2002 онд МГС-тай 1-р сургуулийн 5д ангид элсэн орон суралцах болсон юм.

Yaruu.jpg

131dg-д /2002-2008/[]

Д.Яруу 131dg-ийн үлгэр жишээ, үнэхээр "яруу" гишүүн нь болж чадсан юм. Монголын хүүхдийн ордны эрдэм мөнгөн медальт. Хүүхэд-Хууль тэмцээнд оролцсон 1-р сургуулийн багийн гишүүн. FC Мазаалай клубын хамтаар хэд хэдэн тэмцээнд оролцсон.

Хөлбөмбөгийн спортыг 1-р сургуульд дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулан, 131dg-ийн 2-р багийг үүсгэн байгуулж багийн хамтаар 2007 оны сургуулийн цомын тэмцээнээс хүрэл медаль, 2008 оны спартакиадаас мөнгөн медаль хүртсэн юм. Түүний хэрэгтэй мөчид оруулсан чухал гоолуудын ачаар 2-р баг хэний ч төсөөлөөгүй амжилтанд хүрсэн билээ.
Сургуулийн урлагийн үзлэгийн чөлөөт бүжгийн төрлийн аварга Arctic Penguins багийн гишүүүн. Сургуулийн ширээний теннисны аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай.

Их Сургуульд /2008-/[]

1-р сургуулийг амжилттай төгсөн улмаар ШУТИС-ийн ХБС-д элсэн орж, инженерийн бэлтгэл ангид "солонгос" хэлийг үзэн, улмаар БНСУ-д суралцах тэтгэлгийг хүртэх эрхтэй болсон ч өөрийн саналаар татгалзан ШУТИС-ийн КТМС-д Санхүүгийн менежмент ангид суралцаж байна.

ШУТИС-ийн ХБС-ийн багийн хамтаар Бүх ШУТИС-ийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд амжилттай оролцсон. 2008-2009 оны 131dg Fantasy Premier League-ийн аварга

Д.Яруу. /Хангил үсгийн баяраар.2009/

.

Та мэдэх үү?[]

  • Тэрээр ангийн урдаа барих шилдэг тогоочдын нэг.
  • Хөлбөмбөгийн өмсгөлийн дугаар нь 31.
  • Дэмждэг баг нь Манчестер Сити.
  • Амьд хөгжимд сонирхолтой, хамгийн дуртай дуу нь Keane хамтлагийн We Might As Well Be Strangers.
  • Өөрийн өвөрмөц стиль, шийдвэрүүдээрээ үргэлж олны хараанд өртөж байдаг.
  • Гэртээ аав ээж болон эгчийнхээ хамтаар амьдардаг.
  • Блог ертөнцөд ҮЛМЭДЭХ нэрээрээ алдаршиж байгаа.
Advertisement