131dg Wiki
Advertisement
Ж.Батмягмар
687BSQ014945-02+-Desktop+Resolution-

Овог нэр

Жаргал Батмягмар

Төрсөн

1991.06.18

Мэргэжил

Бизнессийн удирдлага

Сургууль

Queensland, Australia

Блог

http://131dgbaatka.blogspot.com

Ж.Батмягмар бол 1991 оны 6-р сарын 18-нд төрсөн 131dg-ийн гишүүн. Анги хамт олон дундаа "Баатка" нэрээрээ алдаршсан 131dg-ийн сагсан бөмбөг болон гар бөмбөгийн шигшээ багийн гишүүн. 131dg төдийгүй 1-р сургуульд нэрээ дуурсгасан дуучин. 131dg-ийн түүхэнд төрсөн хамгийн шилдэг урлагийн авьяастнуудын нэг.

Одоогоор Австрали улсын Куинсланд хотын их сургуульд business commerce чиглэлээр суралцаж байгаа. Куинсланд муж дахь Монголчуудын Холбооны удирдах зөвлөлийн гишүүн. "Яруусал" хамтлагийн ахлагч.

Бага нас /48-р сургууль/[]

Ж.Батмягмар 1991 оны 6-р сарын 18-нд Жаргал, Жамъянсүрэн нарын гэр бүлд төржээ. Тэрээр 61-р цэцэрлэгт хүмүүжин, сургуулийн өмнөх боловсролыг эзэмшсэн бөгөөд 1998 онд Нийслэлийн 48-р сургуулийн 1б ангид элсэн орсон байна. Улмаар 48-р сургуулийн шилдэг сурагчдын нэг болсон нь 1-3-р ангидаа Ангийн шилдэг удирдагч, Ангийн шилдэг сурагчаар удаа дараалан тодорч, 2-р ангидаа дүүргийн математикийн олимпиадад 4-р байр эзэлж байснаас харагддаг. Гэвч 48-р сургуульд 2002 онд маш том гарз тохиосон нь Баатка 1-р сургуулийн МГС-тай ангид тэнцэн, суралцахаар болсон явдал байлаа.

131dg /2002-2008/[]

Тэрээр 5-7-р ангидаа 131dg-д амжилттай суралцсныхаа дараа 9-р ангидаа "Үй Цай" сургуульд суралцахаар яван, ангид өөрийн орон зайгаа үлдээн явсан юм. Гэсэн ч нэг жилийн дараа буцан ирж 131dg гэдэг хамт олон бүрэлдэн бүтэхэд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулсан манай ангийн урдаа барих манлайлагч, ангиа гэсэн сэтгэлээрээ хэнийг ч дагуулахгүй гишүүн юм.

Picture 003

Ж.Батмягмар 2008 он.

Баатка сургуулийн урлагийн үзлэгт ангиа төлөөлөн байнга амжилттай оролцдог манай ангийн урдаа барих урлагийн "зүтгэлтэн"-үүдий нэг юм. Тэрээр сургуулийн 2007-2008

оны хичээлийн жилийн нээлтийн ажиллагааг хөтөлж, тэр жилийнхээ урлагийн үзлэг "Яруусал" наадамд, ардын урлагийн төрөлд багаараа тэргүүн байр эзлэн, гоцлол дууны төрөлд амжилттай оролцон "Сургуулийн Шилдэг Авьяастан Сурагч"-аар тодорч байсан билээ. "Сургуулийн 85 жилийн ой", "Яруусал наадмын шилдгийн шилдгүүдийн тоглолт" ,2008 оны хонхны баярын

үйл ажиллагааны үеэр өөрийн "Яруусал" хамтлагийн хамтаар ая дууны мэндчилгээ өргөж байлаа.

131dg-ийн сагсан бөмбөгийн шигшээ багийн хамтаар тэрээр Багш нарын багийг хожсон "домогт" тоглолтонд оролцож байлаа. Мөн 131dg-ийн гар бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан сургуулийн аваргаас хүрэл медаль хүртсэн билээ. Тэрээр мөн 2008 оны САШ хөлбөмбөгийн тэмцээнд 131dg-3 багийн бүрэлдэхүүнд нэг тоглолт хийсэн.

Австралид /2008-/[]

Тэрээр 11-р ангиа амжилттай төгссний дараа алс холын Австрали улсыг зорин Куинсланд мужид амьдран, тус хотын их сургуульд суралцаж байна. Энэ хугацаандаа тэрээр өөрийн анхны уран бүтээл "Андууддаа" "Чамдаа" гэх дуунуудаар бие даасан уран бүтээлийн гараагаа эхэлсэн билээ, мөн Куинсланд муж дахь Монголчуудын холбоог үүсгэн байгуулж, удирдах зөвлөлийн гишүүний ажлыг нэр төртэйгөөр хашиж байна.

DSC06334

Ж.Батмягмар дуулж байгаа нь. 2009

Та мэдэх үү?[]

  • Тэрээр 131dg-ийн өөр нэг гишүүн Х.Мядагбадамтай үеэлүүд
  • Түүний дуртай хоол нь ээжийнх нь хийсэн банштай цай.
  • Дуртай өнгө нь хар цагаан бол дуртай улирал нь зун өвөл.
  • Тэрээр "Хонхны баяр"-ын үйл ажиллагаан дээр "Сургууль минь баяртай" дууг дуулсан.
  • 2007-2008 оны хичээлийн жилд "Сурлагын хамгийн ахиц гаргасан" сурагчаар анги дунд явуулсан санал асуулгын дүнд шалгарч байлаа.
  • http://131dgbaatka.blogspot.com/ блогийг хөтлөн явуулдаг.
  • Түүний шүлгүүд http://www.biirbeh.mn дээр нийтлэгдэж байлаа.
  • Тэрээр http://131dg.com-д оруулсан 43 нийтлэлийнхээ тоогоор /админуудыг оролцуулахгүйгээр/ зөвхөн Батцэнгэлийн ард бичигддэг.
  • 2008 оны блогоос шалгаруулсан "Оны Шилдэг нийтлэл бичигч".
  • Түүний хоч нь БААТКА.
Advertisement