М.Өлзийхутаг | |
---|---|
М.Өлзийхутаг №31-д. 2008 он | |
Овог нэр |
Мөнхбат Өлзийхутаг |
Төрсөн |
1990.07.24 |
Мэргэжил |
Эдийн засгийн математик загварчлал |
Сургууль |
МУИС, МКС |
М.Өлзийхутаг бол 1990 оны 7-р сарын 24-нд төрсөн, 131dg-ийн гишүүн. Өөрийн алиа хошин, нөхөрсөг, хөгжилтэй байдлаараа бусдадаа хүндлэгдсэн, "Өлзий" нь 131dg-ийн сагсан бөмбөг, хөлбөмбөг, гар бөмбөгийн шигшээ багийн тамирчин. Мазаалай хөлбөмбөгийн клуб болон МУИС-ийн хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин. ДУУЛИАН 2020 тэмцээний мөнгөн медальт 1-р сургуулийн шигшээ багийн тамирчин. М.Өлзийхутаг нь 131dg-ийн түүхэнд төрсөн хамгийн шилдэг тамирчдын нэгт зүй ёсоор тооцогддог.
Одоогоор МУИС-ийн МКС-д эдийн засгийн математик загварчлалын ангид суралцаж байгаа.
Бага нас /83-р сургууль/[]
Ангийнхан дундаа "Оцон" нэрээр алдаршсан Өлзийхутаг нь 1990 оны 7-р сарын 24-нд Мөнхбатын гэр бүлийн анхны үр нь болон мэндэлжээ. Цэцэрлэгээр сургуулийн өмнөх боловсролыг эзэмшин, 1998 онд Нийслэлийн 83-р сургуулиас эрдмийн гараагаа эхэлсэн байна. Анги, сургуулийнхаа урдаа барих шилдэг нь байсан тэрээр 2002 онд 1-р сургуулийн МГС-тай ангид элсэн орох шалгалтыг амжилттай өгснөөр 131dg-ийн их гэр бүлд данстай болсон юм.
131dg-д /2002-2008/[]
М.Өлзийхутаг 131dg-ийн хөлбөмбөгийн шигшээ багийн хамтаар сургуулийн АШТ, цом, спартакиадад 7 удаа түрүүлэхэд гар бие оролцон, чухал мөчүүдэд хийсэн гайхалтай гоолуудаараа бэлэг
М.Өлзийхутаг Сургуулийн спартакиадын үеэр. 2007 он.
барьдаг байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдсон ДУУЛИАН 2020 тэмцээний 2007-2008 оны улирлын тэмцээний мөнгөн медальт 1-р сургуулийн багийн тамирчин. 131dg-ийн сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, Багш нарын багийг хожсон домогт тоглолтонд оролцсон, сагсан бөмбөгч. 131dg-ийн гар бөмбөгийн шигшээ багийн хамтаар сургуулийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. 131dg-д ширээний теннисны спортыг дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан. 131dg-ийн урдаа барих PS-чин. Сургуулийн спартакиадад үндэсний бөхийн төрлөөр 131dg-г төлөөлөн оролцдог. Урлагийн үзлэгт 2006 онд "хун" болон оролцсон. Sports Passion нэвтрүүлгийн дархан аварга P.I.M.P.O багийн гишүүн.
МУИС-д /2008-/[]
11-р ангиа амжилттай төгсснийхөө дараа Өлзийхутаг МУИС-ийн МКС-д эдийн засгийн математик загварчлалын ангид элсэн орж, суралцах болсон билээ. Одоогоор суралцах хугацаандаа МУИС-ийн 3-р байрны аваргаар 2 удаа дараалан шалгарч, МУИС-ийн NUM CUP тэмцээний хүрэл медаль, МУИС-ийн АШТ-ээс алтан медаль хүрттэн, ямар чансаатай хөлбөмбөгчин бэ гэдгээ харуулсан билээ.
Улмаар тэрээр МУИС-ийн шигшээ багт багтан ДУУЛИАН 2020 тэмцээн болон Бүх Оюутны Спортын Наадамд амжилттай оролцсон билээ.
Та мэдэх үү?[]
- Өлзийхутагийн хоч нь "Оцон шувуу".
М.Өлзийхутаг. 2006 он.
- PS болон хөлбөмбөг тоглох дуртай.
- Дэмждэг баг нь Челси, дэмждэг тоглогч нь Ф.Лэмпард
- Хөлбөмбөгийн өмсгөлийнх нь дугаар 14.
- 131dg-ийн урдаа барих биллъярдчдын нэг.
- FC 131dg-ийн хамгийн шилдэг солгой хөлтэй хөлбөмбөгчинд тооцогддог.
- Football is number one sport in the world гэж Sport Passion нэвтрүүлэгт оролцохдоо хэлдэг байсан.