131dg Wiki
Advertisement
Н.Баянбат

Овог нэр

Нямдорж Баянбат

Төрсөн

1973/09/04

Мэргэжил

Математикч, математикийн багш

Ажиллаж байгаа

1-р сургууль

Н.Баянбат нь 1973 оны 09 сарын 04-нд Улаанбаатар хотын 3-р төрөхөд төрсөн, 131dg-ийн ангийн багш. Анги хамт олон, найз нөхөд дундаа "Бантан", "Шар Баяка" гэсэн нэрээрээ алдаршсан, математикч, математикийн багш. Улсын Математикийн Олимпиадад 8 удаа 4-р байр, Хотын Математикийн Олимпиадад 10 удаа медальт байрт шалгарч байсан, 1-р сургуулийн урдаа барих математикийн багш нарын нэг билээ.

Одоогоор Нийслэлийн Лаборатори 1-р дунд сургуульд мэргэжлээрээ ажиллаж байгаа. ==Бага нас /24-р сургууль, 1-р сургууль/ == Сургуулийн өмнөх боловсролыг гэртээ эзэмшиж, 1981 онд Нийслэлийн 24-р дунд сургуульд элсэн орж, 1987 онд 7-р анги хүртлээ суралцжээ. Улмаар 1988 оноос Нийслэлийн 1-р дунд сургуульд суралцах болж, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай Д.Нарангэрэл багштай 10В ангийг 1991 онд төгссөн. Суралцах хугацаандаа Улаанбаатар хотын математик, мэдээлэл зүйн олимпиадын 3-р байр, 100 буудалт даамын Хотын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэж, спортын дэд мастерийн 2 балл цуглуулсан. Суралцахын хажуугаар Хоршоолол клубын шатар, даамын клубт хичээллэн, тэмцээн уралдаанд амжилттай оролцож, мөн Залуу Техникчдийн Ордонд хэвлэх дугуйланд хичээллэж байсан.

МУИС-д /1991-1996 он/
[]

1991 онд МУИС-ийн Физикийн тэнхимийн Цаг Уурын ангид элсэн орж, 1992 оныг дуустал суралцжээ. Улмаар МУИС-ийн Математикийн тэнхимийн Онолын Математикийн ангид шилжин суралцаж, 1996 онд Математикч, математикийн багш мэргэжлээр амжилттай төгсжээ. Энэ нь түүхэнд хамгийн анхны хос мэргэжилтэй төгсөлт хэмээн тэмдэглэгдэн үлджээ. 1991 онд Жаргалантын САА-д, 1992 онд Борнуурын САА-д намрын ажилд оролцон, хувь нэмрээ оруулж, ажлын арвин их туршлага хуримтлуулжээ. 1991 оны өвлөөс Д.Сүхбаатарын нэрэмжит цалин, тэтгэлэг хүртэж байлаа. 1995 оноос багшлах дадлагыг Нийслэлийн 1-р дунд сургуульд хийж, түүнээс хойш үргэлжлүүлэн ажиллах болжээ.

1-р сургуульд /1996-2005, 2006- одоог хүртэл/
[]

1995 онд багшлах дадлагыг хийж эхлэн, улмаар тухайн үед үүсээд байсан нөхцөл байдлын улмаас МГС-тай ангид математикийн хичээлийг зааж эхэлжээ. 1999, 2005, 2008 онуудад МГС-тай ангиудын анги удирдсан багшаар ажиллан, амжилттай төгсгөсөн. Түүний бэлтгэсэн шавь нараас Олон улсын олимпиадын мөнгөн медальтан 3 /Н.Бямбажав 2007, 2008 он, Г.Оюундарь 2008 он/, хүрэл медальт 1 /Э.Тэмүгэ 2008 он/, Олон улсын чанартай олимпиадын алтан медальтан 2 /Э.Тэмүгэ 2007, 2008 он/, мөнгөн медальтан 4 /М.Отгонбаатар 2006, Н.Бямбажав 2007, 2008, Б.Мягмаржав 2008, / , хүрэл медаль 9 /М.Отгонбаатар 2005, Б.Оюунсайхан 2007, Н.Бямбажав 2007, Б.Батхуяг 2010, Б.Болд 2010, Ш.Золбаяр 2009 /хувийн болон багаараа/, 2010 /хувийн болон багаараа//,

Улсын Математикийн олимпиадын аварга 5 /Б.Чандмань 2005, Э.Тэмүгэ 2007, 2008 Б.Батхуяг 2007, 2009/, , мөнгөн медальтан 8 /Д.Мөнгөн 1997, Ч.Энхчулуун 1998, М.Отгонбаатар 2003, 2005, Н.Бямбажав 2007, 2008, Г.Оюундарь 2007, Б.Мягмаржав 2008/ хүрэл медальтан 4 /Б.Чандмань 2003, Г.Гантулга 2005, Б.Төгөлдөр 2007, Г.Оюундарь 2008, / нийт олон улс болон улсын олимпиадуудаас 36 медальтныг төрүүлжээ.

Хотын олимпиадын аварга 15, /1997, 1998-Д.Мөнгөн, 1999- Х.Хишигбаатар, 2000- Ц.Сувд, 2001, 2003-М.Отгонбаатар, 2002, 2004- Б.Чандмань, 2007- Б.Төгөлдөр, Б.Батхуяг, Э.Тэмүгэ, Н.Бямбажав, 2008-Б.Батхуяг, Н.Бямбажав, 2009- Ш.Золбаяр/, мөнгөн медальтан 10 гаруй /үүнээс 131dg-ийн: 2007-Б.Мягмаржав, Г.Оюундарь, 2008-Э.Тэмүгэ, Б.Мягмаржав/, хүрэл медальтан 10 орчим / /үүнээс 131dg-ийн: 2007: Л.Мөнх-Очир, 2008: Г.Оюундарь, Б.Нацагдорж/ төрөн гарчээ. Дүүргийн болон бусад нэрэмжит олимпиадуудаас алт мөнгө, хүрэл медаль 500 гаруйг түүний бэлтгэсэн сурагчид авчээ.

Улсын Тэргүүний Сурагчаар 1999 онд Д.Мөнгөн, 2004 онд М.Отгонбаатар, Б.Чандмань, Э.Төгөлдөр, 2006 онд Э.Тэмүгэ, 2007 онд Н.Бямбажав нар тус тус тодорч байлаа. Улаанбаатар хотын тэргүүний сурагчаар 2003 онд М.Отгонбаатар, 2004 онд Б.Дашдэлэг, 2005 онд Б.Батхуяг, Э.Тэмүгэ, 2006 онд Н.Бямбажав нар тус тус тодорч байжээ. Сүхбаатар дүүргийн тэргүүний сурагчаар 10 гаруй /үүнээс 131dg-ийн: Б.Мягмаржав, Н.Бямбажав, Э.Тэмүгэ нар/ сурагч тодорч байжээ.

2009 онд "Кенгуру" Математикийн олимпиадаас 2 алт /Ш.Золбаяр, С.Гансүх/ 2 мөнгө /Ө.Тэмүүлэн, С.Билгүүн/ 1 хүрэл /Б.Бямба-Эрдэнэ/ медалийг 7Ж анги хүртжээ.

2011 онд "Кенгуру" Математикийн олимпиадаас 3 мөнгө /Д.Лхагвасүрэн, С.Гансүх, Б.Нямдорж/ 1 хүрэл /Б.Бямба-Эрдэнэ/ медалийг 8Ж анги хүртжээ.

Эхний төгсөлт /1995-1999 он/[]

1999 онд 10В анги 36 сурагчтайгаар төгссөн. Хичээл сурлагын амжилтаас гадна Сургуулийн спартакиадад нийлбэр дүнгээр 1997-1999 онуудад түрүүлж, хувийн үзүүлэлтээр олон аваргууд тодорч байлаа. 100 буудалт даамын зэрэгтэй тамирчид 5 төрөн гарсан. Ширээний теннисний 1-р зэргийн тамирчин.

Ангиараа Улаанбаатар- Хагийн Хар Нуур- Улаанбаатар чиглэлийн аялалд 12 хоног явж байсан.


2 дахь төгсөлт /1999-2005 он/[]

2005 онд 10Г анги 39 сурагчтайгаар төгссөн. Б.Цогтгэрэл 2005 онд Өсвөрийн Хувцас Загвар Зохион Бүтээх Уралдаанаас Гран При шагнал хүртэж байсан.

2004, 2005 онд Сургуулийн Сагсан бөмбөгийн АШТ-ээс эмэгтэй баг аварга болж, багш нарын багийг хожиж байлаа.

2002-2005 оны Сургуулийн Урлагийн Үзлэгийн аварга 2005 оны төгсөлтийн сурагчид Сургуулийн 80 жилийн ойн баярын үйл ажиллагаанд ангиараа бүжиглэсэн.

Гандболын УАШТ-ий шилдэг тоглогчоор Т.Амармэнд 2004, 2005, 2006 онд тодорч байлаа. Б.Хосбаяр "Спортын Цонх" сэтгүүлийг санаачлан, өдийг хүртэл эрхлэн гаргаж байгаа.

Т.Дөлгөөн сурагч байхдаа өөрийн бие даасан уран бүтээл бүхий дууны цомгийг гаргаж байсан.

3 дахь төгсөлт /2007-2008 он/[]

2008 онд 11Г анги 39 сурагчтайгаар төгссөн. Хөлбөмбөгийн Сургуулийн АШТ-ий хошой аварга, Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явагдсан Дуулиан 2020 тэмцээнээс 2008 онд мөнгөн медаль хүртэж, Д.Батцэнгэл "Шилдгийн шилдэг тоглогч" болжээ. Н.Оргил 2007 онд Улсын Залуучуудын Триатлоны АШТ-ээс алт, 2008 онд хүрэл медаль хүртэж, Азийн АШТ болон Азийн Цомын тэмцээнүүдэд Монгол улсыг төлөөлөн оролцож байв. Сургуулийн Спартакиадад нийлбэр дүнгээр түрүүлж, хувийн дүнгээр олон сурагчид сургуулийн аварга болж байлаа. Сагсны эрэгтэй баг багш нарын шигшээ багийг 2007 онд хожин шуугиан дэгдээсэн. Воллейболын Сургуулийн АШТ-ээс 2007 онд хүрэл медаль хүртэж байсан.

Т.Саруултөгс 2008 онд "Би Бүжиглэж Чадна" тв-реалити шоунд амжилттай оролцон, шилдэг 6 оролцогчид багтсан. Ц.Баяржаргал 2007 оноос хамтлаг байгуулан PlayTime Монголын хамгийн том амьд хөгжмийн шоунд оролцож байгаа. Universe Best Songs уралдаанд 2 жил дараалан 4-р шатанд шалгарсан.

2008 оны урлагийн үзлэгээр Ардын урлаг цомоор, Т.Саруултөгс "шилдэг гоцлол бүжигчин", бүжгийн хамтлаг цомоор, Э.Тэмүгэ цомоор, Ж.Батмягмар, Ц.Баяржаргал нар "шилдэг авьяастан"-ы шагналаар шагнагдсан.

Одоогоор /2014-өөс/[]

Одоогоор 7е анги 50 сурагчтайгаар хичээллэж байгаа. 2015 онд Сургуулийн Урлагийн Үзлэгийн 1-р байр. 2014,2015 оны Сургуулийн Спартакиадын 1-р байр, 2014, 2015 оны Сургуулийн сагсан бөмбөгийн АШТ-ий мөнгөн медальт.

Хувийн амьдрал
[]

1974 онд Ж.Нямдоржийн гэр бүлд 4 дэх хүүхэд, ууган хүү болон мэндэлжээ.Эцэг эхээс 5-уулаа. 2000 онд Н.Болдмаатай гэр бүл болон 2002 онд анхны хүү Билгүүн нь төржээ. Н.Болдмаа одоогоор 48-р сургуульд түүх-нийгмийн багшаар ажиллаж байгаа.

Багшлах арга барил
[]

Эхний төгсөлтийн ангийг их чанга гараар хүмүүжүүлсэн. Энэ анги орой 21 цаг хүртэл сургууль дээр сууж, хичээлээ давтдаг байсан.

Бага ангид суурийг нь сайн тавьж чадвал дунд, ахлах ангид сурагчид бие даан суралцах чадвартай болдог.

Дараагийн ангидаа: 5, 6-р ангид нь группд хуваан уралдуулдаг байсан. Долоо хоногт нэг удаа сурагчдыг эцэг эхэд нь хүлээлгэн өгдөг байсан. 7,8 -р ангид нь ерөнхий хүүхдийн хүмүүжил, авьяасыг нь хөгжүүлэхэд анхаарч ажилласан. 9, 10-р ангид харьцангуй чөлөөтэй байлгасан.
Дараагийн анги буюу 131dg-д тэргүүний сурагчид нь бие даах чадвар өндөртэй байсан тул бусадтай нь ихэвчлэн ажилласан. Ажиллахдаа ахлах ангийн сурагчид байсан тул ухамсар дээр нь үндэслэн, өөрийг нь өөрөөр нь үнэлүүлэн, хувь хүн бүр сайжрах боломжийг олгосон.

Өмнөх 11-р ангид харьцангуй олон сурагч хичээлийн бус сонирхол нь давамгайлсан байсан тул эцэг эхтэй нь хамтран ажиллах аргыг сонгосон. Энэ нь ч үр дүнгээ өгч байсан.

Та мэдэх үү?[]

  • Хэзээ ч даамын спортоор шавь нартаа хожигдож байгаагүй.
  • Багш нарын сагсан бөмбөгийн багийн гишүүн, 3 онооны шидэлтийг оновчтой шиддэгээрээ алдартай.
  • Багш нарын багийн бүрэлдэхүүнд Хотын 4 удаагийн аварга болж байлаа.
  • Чөлөөт цагаараа билльярд болон даам тоглох дуртай.
  • Зөгнөлт, адал явдалт кино үзэх дуртай.
  • Намуухан хөгжмийг илүү таашаадаг.
  • Агаарт алхаж, явган алхах дуртай.
  • Аяллаар явж байх үедээ төөрөн, 7 боорцогтой 2 хонож байсан удаатай.
  • Ардчилсан намыг дэмждэг, социал демокрит үзэлтэй.
  • Сүүлийн үеэс шашинд итгэл үнэмшилтэй болж эхэлсэн.
  • 1-р ангиасаа харааны шил зүүж, холын харааны хэмжүүр нь -10 байсан бөгөөд 2008 онд Энэтхэг улсад эмчлүүлэн шил зүүхээ больсон.
  • Төгсгөсөн 3 анги нь 3-уул өөрсдийн гэсэн цахим хуудастай.
  • Багш болох үедээ химийн Батбилэг багшаас ч туранхай байсан гэдэг.
  • Багш нарын урлагийн үзлэгийн тэмцээнд идэвхтэй оролцдог, нүүр царайнуудын нэг.
  • Эхнэртэйгээ 1-р сургуульд танилцсан бөгөөд тухайн үед багшлах дадлага хийж байсан аж.
  • "Алгебрлаг геометр" сэдвээр их сургуульд мэргэшиж байсан.
  • "Хэрвээ та нар ажигласан бол" гэдэг үгийг яриандаа их ашигладаг.
  • Унтах дуртай.
  • 2 номыг хичээлийн 2 цаг дээр л уншаад дуусгачихдаг.
Advertisement