131dg Wiki
Advertisement
Н.Бямбажав
APhO9 closed FL 118.JPG
Н.Бямбажав Азийн Физикийн Олимпиадын хүрэл медаль хүртэв, 2008 он

Овог Нэр

Намсрайжав Бямбажав

Төрсөн

1991.09.07

Мэргэжил

Байгалийн ухаан

Сургууль

Япон улс, Осака

Н.Бямбажав бол 1991 оны 9-р сарын 7-ны өдөр төрсөн 131dg-ийн гишүүн. Хамт олон дундаа Бямбаа нэрээрээ алдаршсан, 131dg-ийн хөлбөмбөг, сагсан бөмбөгийн шигшээ багийн гишүүн. Математик, физик, байгалийн ухааны хичээлээр олон улсын олимпиадаас медаль хүртсэн Монголын цор ганц хүн. Монгол улсын шилдгийн шилдэг сурагч, Улаанбаатар хотын шилдгийн шилдэг сурагч, Сүхбаатар дүүргийн шилдгийн шилдэг сурагч. Монгол улсын Олимпиадын 6 удаагийн мөнгө, нэрэмжит олимпиадуудын 100 орчим алт, мөнгө, хүрэл медалийн эзэн. МУИС-ийн хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин. ДУУЛИАН 2020 хөлбөмбөгийн тэмцээний мөнгөн медальт 1-р сургуулийн багийн тоглогч. 131dg төдийгүй Монгол улсын түүхэнд төрөн гарсан хамгийн шилдэг сурагчдын нэгд зүй ёсоор тооцогддог.

Одоо МУИС-ийн МКС-д Онолын математикийн ангид суралцаж байгаа бөгөөд 4-р сараас эхлэн Япон улсад суралцахаар болсон.

Бага нас ба 1-р сургууль[]

Тэрээр Намсрайжавын гэр бүлд айлын ууган хүү болон 1991 оны 9 сарын 7-ны өдөр төржээ. Сургуулийн өмнөх боловсролыг амжилттай эзэмшсний дараа 1999 онд 1-р сургуульд элсэн орсон байна. Улмаар онцсайн дүнтэй суралцсаар 2002 онд 4-р ангиа алгасан уралдаант шалгаруулалтанд тэнцснээр 1-р сургуулийн Энхбаатар багшийн удирдсан математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 5д ангид суралцах болжээ.

131dg-д /2002-2008/[]

Н.Бямбажав 1-р сургуулийн МГС-тай ангид анги дэвшин суралцах болсноор 131dg-ийн нэгэн гишүүн болсон. Тэрээр энд зөвхөн 1-р сургууль төдийгүй нийт Монгол улсын шилдэг математикчдийн нэг болон хүмүүжиж, хот дүүрэг, улс, олон улсын хэмжээний олон олимпиадуудаас медаль хүртсэн билээ. Тэрээр 2002-2008 оны хооронд физик болон математикийн хичээлийн төрлөөр Монгол улсын олимпиадаас 6 мөнгөн медаль /ангидаа болон анги дэвшиж/, Улаанбаатар хотын олимпиадаас 2 алтан медаль, СБД-ийн олимпиадаас 3 алтан медаль, бусад нэрэмжит олимпиадуудаас ойролцоогоор 25 алт 25 мөнгө, 20 хүрэл медалийг хүртсэн. Байгалийн ухаан, физик, математикийн хичээлээр Улсын олимпиадаас нэг жилд 3-уулангаас нь медаль хүртсэн цорын ганц сурагч.

2000, 2004 оны Сургуулийн шилдэг сурагч, 2006 оны Нийслэлийн шилдэг сурагч, 2007 оны Улсын шилдэг сурагч, Нийслэлийн Хүүхэд Залуучуудын Хөгжлийн газар болон Монголын Сурагчдын Холбооны "Тэргүүний сурагч" өргөмжлөлт, Монголын Хүүхдийн Ордны "Эрдэм" алтан медальт, Асашёорюү сангийн тэргүүний сурагч.


2007 оны 7-р сард Вьетнам улсын Ханой хотноо болсон Олон Улсын Математикийн XLVIII олимпиадаас мөнгөн медаль, 2008 оны 7-р сард Испани улсын Мадрид хотноо болсон Олон Улсын Математикийн ХLVIX олимпиадаас мөн мөнгөн медаль хүртсэн. 2006 онд Бразил улсад болсон Байгалийн ухааны олон улсын олимпиадаас мөнгөн медаль хүртсэн. Казахстан улсад болдог Жаутыковын нэрэмжит Олон улсын олимпиадын алтан медальт. 2008 онд Улаанбаатар хотноо болсон Азийн Физикийн Олимпиадаас хүрэл медаль хүртсэн. Монгол улсын түүхэнд төрөн гарсан хамгийн шилдэг сурагчдын нэг.

Хөлбөмбөг сагсан бөмбөгийн хичээлээр ангийн шигшээ багт багтан сургуулийн аваргаар тодорч байсан. 131dg-ийн 2-р багийг үүсгэн байгуулагчдын нэг, довтлогчийн байрлалд тоглодог. Сургуулийн спартакиадын 3 удаагийн аварга, сургуулийн аваргын мөнгө, хүрэл медальт. 1-р сургуулийн хөлбөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан Дуулиан 2020 тэмцээнд оролцон мөнгөн медаль хүртсэн.


МКС-д /2008- 2010 /[]

Сургуулиа амжилттай төгсөн, Монгол Улсын Олимпидад үзүүлсэн амжилтынхаа төлөө Монгол Улсын Их Сургуулийн Математик Компъютерийн сургуулийн Онолын Математикийн ангид урилгаар суралцаж эхэлсэн. Суралцах хугацаандаа 2009 оны Монгол Улсын Оюутны Математикийн Олимпиадын Аваргаар тодорсон.

Хөлбөмбөгийн спортоор FC 131dg-ийн хамтаар Бүх МУИС-ийн аваргаар тодорч, тус тэмцээний шилдэг довтлогчоор тодорсон. МУИС-ийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан Дуулиан 2020, Бүх Оюутны Наадамд оролцсон.

МУИС-ийн 3-р байрны хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцэээнд М.Өлзийхутагийн хамтаар оролцон түрүүлж, шилдэг тоглогчийн шагналыг хүртсэн.

Япон улсад /2010- /[]

2009 оны 6 сард өгсөн Японы Засгийн Газрын уралдаант шалгалтанд амжилттай оролцож, улмаар Байгалийн ухааны чиглэлээр суралцах эрх аван, 2010 оны 4-р сард Япон улсыг зорьсон. Өдгөө Осака хотноо суралцаж байгаа.


Та мэдэх үү?[]

  • Түүний хоч нь Шимпанзе/Шимбаа эсвэл Spy.
  • Түүний хөлбөмбөгийн өмсгөлийн дугаар 23.
  • Дуулиан 2020 хөлбөмбөгийн тэмцээний үеэр 2 гоол хийсэн бөгөөд 2-ууланг нь 18-р сургуулийн хаалганд шөвгийн 8-ын тоглолтын үеэр хийсэн. Тэр тоглолтыг түүний эцэг эх нь үзэж байжээ.
  • Түүний дуу 1-р сургуульд суралцдаг.
  • 1-р сургуулийн Центавр уралдаанд оролцон 131dg-ийн хэсэг нөхдийн хамт түрүүлж байсан.
  • АХА уралдаанд оролцож байсан. Түүнд тавьсан Шимпанзе, Орангутан, Гориллын ерөнхий нэр юу вэ хэмээх асуулт хожим 131dg-ийн ярилцах дуртай хошин яриануудын нэг болсон билээ.
  • Хөлбөмбөг тоглох, сагс тоглох, теннис тоглох дуртай.
  • 131dg-ийн урдаа барих ширээний теннисны тоглогчдын нэг.



Advertisement