131dg Wiki
Advertisement
О.Энх-Оргил
Enkh.jpg
О.Энх-Оргил, Тэрэлжид /2009 он/

Овог нэр

Отгонбаяр Энх-Оргил

Төрсөн

1990.01.04

Мэргэжил

Бизнесийн удирдлага

Сургууль

СЭЗДС

О.Энх-Оргил бол 1990 оны 1-р сарын 4-нд төрсөн, 131dg-ийн гишүүн. Хамт олон дундаа Энхүүш нэрээрээ дуудагдаж, "Тахиа" хочоороо алдаршсан, 131dg-ийн хамгийн ууган гишүүн. /Д.Батцэнгэл мөн нэг өдөр төрсөн/ 131dg-ийн хөлбөмбөгийн 2-р багийн гишүүн. ДУУЛИАН 2020 хөлбөмбөгийн тэмцээний мөнгөн медальт 1-р сургуулийн багийн гишүүн.

Одоогоор СЭЗДС-д бизнессийн удирдлагийн чиглэлээр суралцаж байгаа. СЭЗДСийн дэргэдэх сэтгэл зүйн "СЭДЭЛ" клубын тэргүүн.

Бага нас /56, 16-р сургууль/[]

1990 оны 1 сарын 4-нд энэ ертөнцөд Отгонбаярын гэр бүлд хожим 131dg-ийн гишүүн болох их хувьтай нэгэн хүү мэндэлсэн нь Энхүүш

О.Энх-Оргил /Ангийн сонгуулийн үеэр, 2007 он/

маань байсан юм. Тэрбээр ясли, цэцэрлэгээр маш сайн хүмүүжсэний эцэст 1998 онд нийслэлийн 56-р сургуульд 1-р ангид элсэн орж, эрдмийн нөр их замынхаа эхлэлийг тавьжээ. 3-р анги хүртлээ тэндээ суралцаж байгаад 4-р ангиасаа нийслэлийн 16-р сургуульд шилжин суралцаж эхэлсэн бөгөөд түүний ангид өнөөгийн манай гишүүн Зоогий хамт сурдаг байсан байна. Улмаар 2002 оноос нийслэлийн 1-р сургуулийн 5д ангид элсэн орсноор 131dg гэдэг хамт олонтой эргэлт буцалтгүй холбогджээ.

131dg-д /2002-2008/[]

Энхүүш 1-р сургуульд ороод төгсөн төгстлөө математик, физик, англи хэлний олимпиад тэмцээнд тогтмол амжилттай оролцсоор иржээ. Тэрбээр олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог, манай ангийн тэргүүлэх сурагчдын нэг байлаа. 131dg-ийн хөлбөмбөгийн 2-р багт багтан 2007 оны сургуулийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртэн, 2008 оны сургуулийн спартакиадаас мөнгөн медаль, сургуулийн АШТ-ээс мөн мөнгөн медаль хүртсэн. 2007 оны "Яруусал"урлагийн үзлэгийн ардын язгуур урлагийн төрөлд Эцгийн дүрийг бүтээн оролцож, хамтлаг бүжгийн төрөлд ХУН болон сургуулийг шуугиулж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогддог ДУУЛИАН 2020 тэмцээний 2007-2008 оны улирлын тэмцээнээс 1-р сургуулийн багийн хамтаар мөнгөн медаль хүртсэн.

СЭЗДС-д /2008-/[]

Тэрээр 11-р ангиа амжилттай төгсөн СЭЗДС-д бизнесийн удирдлагын ангид элсэн орсноос хойш 131dg-ийн нэрийг өндөрт өргөн авч явсаар байна. Түүний оролцсон жүжиг сургуулийн урлагийн үзлэгийн "шилдэг жүжиг"-ийн шагналыг авч, сургуулийн сагсан бөмбөг, хөлбөмбөгийн АШТ-д түрүүлжээ. 2008 онд 131dg-ийн хамтаар АСУУЛТ КАП тэмцээнд түрүүлсэн.

2009 онд 131dg-ийн хэсэг нөхдийн хамтаар СЭЗДС дээр сэтгэл зүйн таатай орчинг бүрдүүлэх зорилго бүхий СЭДЭЛ клубыг үүсгэн байгуулж, зөвхөн СЭЗДС-д төдийгүй Улаанбаатар хотыг хамарсан томоохон үйл ажиллагаанууд зохион байгуулан ажиллаж байна. Тэрээр Сэдэл клубын тэргүүний үүргийг гүйцэтгэдэг.

О.Энх-Оргил Асуулт Кап тэмцээний үеэр /2008 он/

Та мэдэх үү?[]

  • О.Энх-Оргилын байгуулсан Сэдэл клуб нь манай гишүүд дундаас клуб байгуулсан анхны тохиолдол байлаа. Клубын нээлтэнд 131dg-ийн төлөөлөгчид хүрэлцэн ирж, North Ducks хамтлаг ая дуугаа өргөж байв.
  • Түүний хөлбөмбөгийн өмсгөлийн дугаар нь 20.
  • Альтернатив, рок хөгжим сонсох дуртай. KEANE хамтлаг сонсдог.
  • Дуу сонсох, ном унших, хөлбөмбөг тоглох дуртай.
  • О.Энх-Оргилыг 131dg-ийн гэгээрэлд хамгийн ойрхон гишүүдийн нэг гэж үздэг.
Advertisement