131dg Wiki
Advertisement
Х.Галбадрах
Galaa.jpg
Х.Галбадрах 2006 он.

Овог нэр

Хуяг-Эрдэнэ Галбадрах

Төрсөн

1990.10.28

Мэргэжил

Автын инженер

Сургууль

Эрхүүгийн ТИС, ОХУ

Х.Галбадрах бол 1990 оны 10-р сарын 28-нд төрсөн 131dg-ийн гишүүн. Анги хамт олныхон дундаа "Галаа" нэрээрээ алдаршиж, "Гахай" нэрээрээ хоногшсон, 131dg-ийн хөлбөмбөгийн 2-р багийн гишүүн. ДУУЛИАН 2020 тэмцээний мөнгөн медальт 1-р сургуулийн шигшээ багийн тамирчин.

Одоогоор ОХУ-ын Эрхүү хотын Техникийн Их Сургуульд автын инженерийн мэргэжлээр суралцаж байгаа.


Бага нас /20, Сант сургуулиуд/[]

Тэрээр 1990 оны 10-р сарын 28-ны өдөр Улаанбаатар хотноо Хуяг-Эрдэнийн гэр бүлийн ууган хүү болон мэндэлсэн юм. Сургуулийн өмнөх боловсролыг цэцэрлэгээр дамжин эзэмшсэн Галбадрах маань анх 20-р сургуульд элсэн орж байжээ. Тэнд А үсэг заалган, анхны хүрдээ сурсан бөгөөд ангийн анд Түвшээтэйгээ ярилцаж тохиров уу, аль эсвэл азаар нийлэв үү 2001 онд буюу 4-р ангидаа Сант сургуульд шилжин сурах болж, математикийн хичээлийг илүү судлах болжээ. Эцэст нь 2002 онд МГС-тай ангид элсэн орж, улмаар 131dg-ийн хайр хүндэтгэлийг хүлээсэн гишүүн нь болсон билээ.

131dg-д /2002-2008/[]

131dg-ийнхний хүндэтгэлийг хүлээсэн, ангиа гэсэн сэтгэл нь нэвт харагддаг, нийтэч гишүүн Галбадрах 131dg-ийн төлөө өөрийн авьяас чадвар, мэдлэг боловсролоо харамгүй зориулсан

Х.Галбадрах ОХУ-д. 2010 он.

билээ. 131dg-ийн хөлбөмбөгийн шигшээ багт тоглон сургуулийн спартакиадад түрүүлэн, улмаар 2-р багийг байгуулалцан, сургуулийн цомын тэмцээнээс хүрэл медаль, сургуулийн спартакиадаас мөнгөн медаль тус тус хүртсэн билээ. Ангийн шилдэг удирдагч, зохион байгуулагчдын нэг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогддог ДУУЛИАН 2020 тэмцээний 2007-2008 оны улирлын тэмцээнээс 1-р сургуулийн багийн хамтаар мөнгөн медаль хүртсэн.

ОХУ-д /2008-/[]

Х.Галбадрах 11-р ангиа амжилттай төгсөн улмаар ОХУ-д суралцах уралдаант шалгалтанд амжилттай оролцон, тус улсад суралцах эрхтэй болсон билээ. Улмаар Эрхүү хотод хэлний бэлтгэлд хамрагдан, тус хотын Техникийн Их Сургуульд автын инженерийн ангид амжилттай суралцаж байна.

Та мэдэх үү?[]

  • Хөлбөмбөг тоглох, хөдөө аялах дуртай.
  • Тэрээр автын инженерийн мэргэжил эзэмшихээ бараг 10-р ангидаа шийдсэн.
  • Хөлбөмбөгт хамгаалагчийн үүрэг гүйцэтгэдэг, хувийн дугаар нь 3.
  • Тэрээр ангийн анд Түвшинбаяртай 1-р ангиасаа 11-р анги хүртлээ хамт сурсан.
  • Хоч нь Галаа, Гахай...
Advertisement