131dg Wiki
Advertisement
Ц.Баяржаргал
Bajgaa2.jpg
Ц.Баяржаргал Universe Best Songs наадмын үеэр. 2009 он.

Овог нэр

Цасчихэр Баяржаргал

Төрсөн

1990.08.13

Хамтлаг

North Ducks

Урсгал

Punk Rock, Alternative Rock

Идэвхтэй

2007-одоог хүртэл

Ц.Баяржаргал бол 1990 оны 8-р сарын 13-нд төрсөн 131dg-ийн гишүүн. 131dg-ийн түүхэнд төрөн гарсан хамгийн шилдэг дуучдын нэг. Хамт олон дундаа Бажгаа нэрээрээ алдаршсан тэрээр 131dg-ийн гар бөмбөг, хөлбөмбөгийн шигшээ багийн гишүүн. ДУУЛИАН 2020 хөлбөмбөгийн тэмцээний мөнгөн медальт 1-р сургуулийн багийн тоглогч.

Амьд хөгжмийн North Ducks хамтлагийг үүсгэн байгуулагч, гоцлол дуучин, ритм гитарчин.

Бага нас /1-р сургууль/[]

1990 оны 8 сарын 13-нд Цасчихэрийн гэр бүлд отгон хүү нь болон мэндэлсэн Бажгаа маань 12-р цэцэрлэгт орон- гаран хүмүүжсэн боловч эцэг эхийнхээ хамт гадаадад аялж ажиллаж амьдарч байснаар түүний намтар эхэлдэг. Түүний ажил хөдөлмөрийн гараа ОХУ-ын Ялта хотноо наймаа хийснээр эхэлж дараагаар нь Солонгос орныг зорин тэнд тахианы ферм дээр 2 жил ажиллаж байгаад 1998 онд эх нутгаа, угаасан усаа санасаар эргэн ирж, 1-р сургуулийн бэлтгэл ангид бүртгүүлэн суралцахаар шийдэн эрдмийн мөрийг хөөжээ. Тус сургуулийн 1б-4б ангид амжилттай суралцаж байгаад 2002 онд МГС-тай 5д ангид элсэн орж, 131dg-ийн гэр бүлд нэгдсэн билээ.

131dg-д /2002-2008/[]

Баяржаргал бол зөвхөн манай ангийн төдийгүй 1-р сургуулийн урдаа барих дуучин гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэрээр сургуулийн 85 жилийн ой болон Яруусал наадмын шилдгүүдийн

Ц.Баяжаргал 2009 он.

тоглолтонд оролцон, МХО-ы Авьяас алтан медалиар шагнуулж байв. Мөн Урлагийн үзлэгт хэд хэдэн номерт тогтмол оролцон, ангийнхаа нэрийг авч гарж байсан, 2007 онд Язгуур урлагийн төрөлд сургуульд тэргүүлсэн билээ.

Хөлбөмбөгийн спортоор хичээллэн 131dg-ийн шигшээ анхлан байгуулагдахад тоглон, 2-р ахлагчаар тоглодог байв. Хэдийгээр 2005 оныг бараг тэр чигт нь гэмтлийн улмаас өнжсөн ч тэрээр сургуулийн аваргаар 2 удаа шалгарсныг дурьдах хэрэгтэй. Сургуулийн спартакиадын алт, мөнгөн медальт. Гэмтлээс эргэн ирээд тэрээр 131dg-ийн 3-р багийг үүсгэн байгуулан, сургуулийн АШТ-нд амжилттай тоглосоор 5-р байрт орж байсан.

131dg-ийн гар бөмбөгийн шигшээ багийн ахлагч, сургуулийн АШТ-ий хүрэл медальт. Сагсан бөмбөгийн шигшээ багт тоглож байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогддог ДУУЛИАН 2020 тэмцээний 2007-2008 оны улирлын тэмцээний мөнгөн медальт.

131dg-ийн ангийн даргын үүрэг гүйцэтгэгчээр хэдэн сар ажиллахдаа хамгийн хүнд хэцүү үеийг туулан, олон асуудлуудыг шийдэн өнөөгийн 131dg бүрэлдэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан гэж үздэг. Шинийг санаачлагч, чадварлаг илтгэгч.

Амьд хөгжмийн North Ducks хамтлагийг үүсгэн байгуулагч, гоцлол дуучин, ритм гитарчин.

North Ducks /2007-/[]

North Ducks хамтлаг бол 1-р сургуулиас төрөн гарсан Punk урсгалаар тоглодог амьд хөгжмийн хамтлаг юм. Энэ хамтлаг Бажгаа, Моло, Теке гэсэн бүрэлдэхүүнтэйгээр хамгийн анх байгуулагдсан бөгөөд 2007 оны PlayTime наадамд анх оролцсон юм. Үүнээс хойш тогтмол тоглолт, үдэшлэгүүд, наадмуудад оролцсоор ирсэн бөгөөд 2008, 2009 оны PlayTime наадамд оролцоод байна. 2009 оны Playtime наадамд өөрсдийн дуунуудаараа анх удаа оролцсон North Ducks 2009 онд UBS TV-ээс зохион байгуулсан Universe Best Songs наадамд амжилттай оролцон 4-р шат хүртэл шалгарсан юм. North Ducks хамтлаг одоо хэд хэдэн тоглолт хийхээр болон, өөрсдийн бие даасан дуунууд дээр эрчимтэй ажилласаар байна.

Ц.Баяржаргал PLAYTIME 2007-ийн үеэр.

Та Мэдэх үү?[]

  • Бажгаагийн хоч нь ПИНОККИО
  • Түүний ах Даваажаргал нь МОХАНИК хамтлагийн дуучин.
  • Тэрээр Моханик хамтлагийн хамтаар Universe Best Songs наадмаас 3-р байрын шагнал хүртэн, "Морьтой ч болоосой" дууны клипны зураг авалтанд оролцсон.
  • Ц.Баяржаргал ДУУЛИАН 2020 наадамд 6 дугаарын өмсгөлтэй оролцон тоглож байлаа.
  • Дуу дуулах, хашгирах, үсчих, өөрийнхөөрөөө байх дуртай
  • Punk Rock хөгжмийг сонирхдог
  • Хар цагаан өнгөнд дуртай
  • Өөрийнхөө хийсэн хоолонд дуртай
  • Зуны улирал түүний хамгийн дуртай улирал.
  • Mahaona нэрээр интернетийн орчинд олны "танил"
Advertisement