131dg Wiki
Advertisement
Wiki-Preview

131dg-ийн лого

131dg бол 1-р сургуулийн 2008 оны 11Г ангийнхныг нэрлэсэн нэр юм. Нэрний утгын хувьд 1 гэдэг нь 1-р сургууль, 31 гэдэг нь №31 /11г ангийнхны ордог байсан анги/, Д нь 5д-9д, Г нь 10г-11г /9-р анги төгсөн сурагчдыг дүнгээр жагсаан анги хасдаг учраас урагшилсан/ бөгөөд 2007 оны 4-р сараас идэвхтэй хэрэглэж эхэлжээ.

Хэрэглэгдэх болсон нь[]

Хамгийн анхны хэрэглээ 2007 оны 4-р сарын 25-нд Улаанбаатар хотноо 9д ангийн хэсэг нөхдийн санаачлагаар бий болсон 131dg.origo.mn гэсэн анхны блогийг нээх үед ашиглагдсан бөгөөд үүнээс хойш 131dg.blogspot.com болон www.131dg.com -уудад албан ёсоор хэрэглэгдэн, алдаршиж эхлэн, улмаар тус ангийн гишүүдийг дуудах нэр болон хувирсан юм. 131dg гэдэг нэрийг өдгөө зөвхөн интернетийн орчинд төдийгүй 131dg-ийн гишүүдийн сурч, амьдарч буй дэлхийн өнцөг булан бүр дэх хүмүүс мэддэг болжээ.

Та мэдэх үү?[]

  • 131dg гэдэг нэрийг хэн өгсөн нь яг тодорхойгүй байдаг ч зарим эх сурвалжид дурьдснаар Т.Саруултөгс, Ч.Гэндэнпил, Г.Зол-Эрдэнэ, А.Ундрал, Н.Чойсүрэн нарын оролцоотойгоор нэр бүтсэн гэгддэг.
  • Энэ нэр хамгийн анх 1-р сургуулийн ойролцоо байрлах КИБЕР тоглоомын газар бий болжээ.
Advertisement